
Олон улс хоорондын харилцаа холбоо маш хурдацтай хөгжиж, орон зайгаа тэлж байна. Бабилоны цамхаг баригдсанаас хойш өөр хэлээр харилцах, орчуулах, хөрвүүлэх хэрэгцээ шаардлага маш ихээр нэмэгдэх болсон.
Турк улс бол түүх, газарзүй, хэл, соёлын хувьд олон замын уулзвар дээрх орон билээ. Европын холбоонд элсэхээр бэлтгэж буй Турк улсын хувьд хэл соёл, ёс заншлын олон саад бэрхшээлийг даван туулж, зөв тодорхой харилцаж, ойлголцох шаардлага урган гарч байна. Бүгд Найрамдах Турк улсыг үндэслэгч Кемал Ататурк ч үүнийг урьтан харж, турк хэлэнд латин цагаан толгойг ашиглах болсон нь харилцааг илүү ойлгомжтой, хялбар болгоход чухал нөлөө үзүүлсэн. Мөн Турк улс Торгоны замын дагуух улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж байна.
Иймд бизнесийн хил хязгаараа өргөтгөж, соёл хүмүүнлэгийн шинэ шинэ харилцааг тогтоох маш өргөн боломжууд байна. Үүний тулд зөв, тодорхой, аливаа ёс заншил, соёлын хувьд тохирсон харилцаа гарцаагүй шаардлагатай болж байна. Энэ бол “Орхон” олон улсын хэлний зөвлөх төвийн байгуулагдах болсон гол шалтгаан юм. Бид Турк болон Төв Азийн орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй холбоо харилцаа тогтоохыг хүссэн Европын иргэдэд тусалж, туршлагааасаа хуваалцахыг хүсч байна.
Нэрийн утга учир
Турк хэл дээр бичигдсэн хамгийн эртний олдвор одоогийн Монголын нутаг дэвсгэрт орших Орхон голын хөндийгөөс олдсон билээ.
Орхон голын хөндий дэх эртний Туркийн хадны бичгийг Шведийн армийн офицер Иохан вон Страленберг нээн илрүүлсэн. “Орхон” олон улсын хэлний зөвлөх төвийг байгуулагч Швед улсын иргэн Магнус, Мариа Алфонс нар нь Турк улсад ирэхээсээ өмнө Монгол улсын Орхон аймагт 10 гаруй жил амьдарсан. |
|
Манай үйлчлүүлэгчид
Европын орнууд, тэр дундаа Турк, мөн Төв Азийн орнуудын төрийн болон бизнесийн байгууллага, хувь хүмүүстэй зөв, тодорхой, ёс заншил, соёлынх нь хувьд тохиромжтой байдлаар харилцахыг хүссэн хүн бүхэнд манай үйлчилгээ нээлттэй болно. Бид англи, турк, монгол, швед хэл дээр мэргэжлийн өндөр түвшинд үйлчилнэ. Шведийн Цагаачлалын алба, Семантакс Орчуулгын товчоо (www.semantix.se), Рийдерс дайжест (Reader’s Digest) болон Туркэд амьдарч буй гадаад иргэд зэрэг нь одоогоор манай байнгын үйлчлүүлэгчид болж байна.
Бидний тухайд
Камил Кирогли нь “Орхон” олон улсын хэлний зөвлөх төвийн менежер бөгөөд ахлах зөвлөхөөр ажилладаг. Тэрээр мөн англи, турк хэлний орчуулагч. Тэрээр орчуулга хийх талаар болон гадаадын иргэдэд турк хэлийг зааж сургасан, Турк дахь гадаадын компанид олон жил ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм.
|
|
Швед улсын иргэд болох Магнус, Мариа Алфонс нар нь “Орхон” олон улсын хэлний зөвлөх төвийг үүсгэн байгуулагчид юм. Магнус Алфонс нь Африкийн Кениа улсад бага насаа өнгөрүүлэхдээ англи хэлийг сайтар эзэмшсэн бөгөөд гадаад орнуудад олон жил амьдарсан нэгэн юм. Тэд Монгол улсад 10 жил гаруй амьдарч, монгол хэлийг сайтар эзэмшсэн. Тэд Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан. Магнус нэлээд олон жил англи, швед, монгол хэлний бичгийн болон аман орчуулга хийсэн туршлагатай.
Одоогоор тэд Туркийн Адана хотод амьдарч байна. Мариа Нийгмийн хүний судлаачаар мэргэшсэн бөгөөд ”Çağ” Их сургуульд англи хэлний багшаар ажилладаг. Магнус Алфонсын гэр бүл нь Турк сургуульд суралцаж буй 2 хүүгийн хамт турк хэлийг өндөр түвшинд сурч байна.
Манай хэлний төвтэй Турк, Монгол, Шведийн хэл шинжлэл, хүн судлал, орчуулгын мэргэжилтнүүд хамтран ажилладаг. |